Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орно

2021 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ “ Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр болсон. Одоогоор ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж , ханган нийлүүлэлт тасалддаг, өндөр даралттай баллон зөөвөрлөдөг байсан. Тус үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах,эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой болж байна. Халдварын тархвар өсөн нэмэгдэж байгаагийн улмаар хүчилтөрөгчийн хэрэглээ 4-5 дахин нэмэгдэж , хүчилтөрөгч тасалдах, өндөр … Continue reading Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орно